Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум форум ТББ хамтран сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтад “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”-ийн зохицуулагч Д.Тунгалаг оролцож “Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд эцэг эхчүүдийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ.
Глоб интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан” олон улсын төрийн бус байгууллага хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод байдал эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлж байгаа аж.
Уг төслийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 20 сумын 28 Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд “Сургуулийн эцэг эх багшийн холбоо”-г байгуулж, гэр бүл, багш, сургуулийг ойртуулах, эцэг эх багшийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургуулийн засаглал дахь эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулжээ.
Уг төслийг хэрэгжүүлснээр эцэг, эхчүүд сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь хэлэлцэж туслан оролцдог болсон байна. Мөн сургуулийн орчинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлж, төсвөөс зайлшгүй дэмжлэг шаардлагатай тохиолдолд орон нутгийнхаа Засаг дарга, ИТХ-д тавьж шийдвэрлүүлж тодорхой үр дүнд хүрчээ.
Төслийн баг орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг эхчүүдтэй уулзаж сурагчдад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг хийхэд хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал хамгийн сэтгэл зовинуулсан асуудал болсон талаар хэлж байсан байна. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд эцэг эхчүүдийн оролцоо хангалтгүй байгаа талаар тэрээр мэдээлсэн юм.
Д.Тунгалаг зохицуулагчийн мэдээллийн дараа Ерөнхий боловсролын сургуулийн засаглалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эцэг эхчүүд, иргэний нийгмийн байгууллагынхны гүйцэтгэх үүрэг, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Г.Гэрлээ
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын...