Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон билээ. Энэ дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон юм. “Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Тэгвэл одоо Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгоно. Цагаан сараар насны хязгаарт хараахан хүрээгүй байсан ч одоо нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж. Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ жил авах боломжгүй юм байна.
Насны хишиг олгохдоо:
- 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
- 70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
- 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
- 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг
+ There are no comments
Add yours