“Насны хишиг’-ийг ирэх сард олгоно

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон билээ. Энэ дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон юм. “Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. Тэгвэл одоо Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгоно. Цагаан сараар насны хязгаарт хараахан хүрээгүй байсан ч одоо нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж.  Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ жил авах боломжгүй юм байна.

Насны хишиг олгохдоо:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
  • 70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
  • 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
  • 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг

+ There are no comments

Add yours