Европын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.
Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны АТМ /автомат мөнгөний машин/-аас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн байна. Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Румын Улсын иргэн Л.А нь Монгол Улсад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирсэн байжээ.
Иймд гадаадын иргэдийн хүсэлтээр Монгол Улсын иргэд гадаад руу гуйвуулга хийхдээ анхааралтай хандах мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...

