УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.

Үүний өмнө Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Чуулганы өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.  Учир нь УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаар орон нутагт яваа тул хуульд заасанчлан дараагийн шатны удирдлага буюу УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааныг даргалж байгаа юм.
Г.Гэрлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Зарим ААН-үүдийг  3 жил тендерт оролцуулахгүй байхаар шийдвэрлэв
Next post 14 дүгээр сургуулийн зүүн талаар автозамын гарц гаргахаар шийдвэрлэлээ