Өнгөрсөн сарын 22-нд Д.Сүхбаатарын талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагсах үеэр О.Батсайхан гэгч “Приус” маркийн машин шатаахыг завдсан.
Уг хэрэгтэй холбогдуулж О.Батсайханы өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, дүү О.Алтан-Эрдэнэ нар сэтгүүлчдэд хандаж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тухайн өдрөөс хойш иргэн О.Батсайханыг саатуулан шалгаж байгаа ба түүнийг цагдан хорьсноос хойш ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл анги буюу занданчлах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иймд иргэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө захиргааны хариуцлага хүлээхээс занданчлах гэсэн зүйл анги оноож болохгүй гэж өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ ярив.
Иргэн О.Батсайханы хорих хугацааг нь хоёр сар болгон сунгасантай холбогдуулан ар гэрийнхэн нь Ардчилсан намд хандсан байна. Тиймээс АН-аас Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрд иргэн О.Батсайханыг 12 цагийн дотор суллахыг шаардсан албан бичиг хүргүүлэхээр болжээ.
+ There are no comments
Add yours