Бидний нэрлэдгээр“Царцаа ногоон” буюу шинэчлэн сайжруулсан АН-2 онгоцтой болсноо Зам тээврийн яамныхан хэдхэн хоногийн өмнө сүржин мэдэгдэж байв. Орон нутагт нислэг үйлдэх чадвартай энэхүү онгоцыг Ерөнхийлөгчийн сонгууль угтаж оруулж ирлээ гэх яриа тухайн үед дэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үйлчлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ гэх хардлага байсан юм. Тэгвэл ОХУ-аас оруулж ирсэн хоёр онгоцны нэг нь Буянт-Ухаагаас хөөрөх гэж байгаад осолджээ. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх баг болон албаны хүмүүс, сэтгүүлчид байсан гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн, амиа алдсан хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, саяхан Боловсролын сайдаа “Математикын шалгалтын тест задарсан” гэдэг үндэслэлээр огцруулсан эрх баригчид энэ удаа онгоц осолдуулсан Зам тээврйин сайддаа хариуцлага тооцох болов уу гэсэн асуулт хариулт нэхэж байна. Нислэгийн зурваст онгоц осолдсон нь ЗТЯ-ныхны ажлын хариуцлага сул байгааг илтгэж байгаа хэрэг юм. Мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулсан нь энэ салбарыг эмзэг болгосон талаар мэргэжилтнүүд ам уралдан шуугьдаг нь ийнхүү нотлогдож байгаа бололтой.
Ардчилсан намын сонгуулийн ерөнхий хороо
More Stories
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Нүүрсний экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүлжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн...
Монголын нүүрсний биржийн арилжаа 14 сарын дээд түвшиндээ хүрч сэргэжээ
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сүүлийн долоо хоногуудад харьцангуй дээрдэж, ялангуяа долоодугаар сард коксжих нүүрсний үнэ "V" хэлбэрээр эрс сэргээд...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...