Friday, April 26 2024

Нэр дэвшигчдэд маргааш сонгуулийн үнэмлэхийг нь гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Харин МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдийн нэр дэвшигчийн үнэмлэхийг маргааш олгох юм.

МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшинэ. Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсны дараагаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээх боломжтой болох юм. Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй ажээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоогоод байна.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: