Байгаль орчин аялал жуучлалын яам байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн ажлын хүрээнд зохион байгуулсан салбарын спортын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Улаанбаатар хот дахь БОАЖЯ-ны харьяа 13 байгууллагын 400-д тамирчид дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорьж шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээний Сагсан бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг, Ойн судалгаа хөгжлийн төвийн эмэгтэй баг, гар бөмбөгийн төрөлд БОАЖЯ-ны эрэгтэй баг, Цаг уур орчин шинжилгээний газрын эмэгтэй баг тус тус алтан медалийг хүртжээ. Ганцаарчилсан төрөл болох Ширээний теннисээр эрэгтэйчүүдээс Цаг уур орчин шинжилгээний газрын С.Батбаяр, Монгол –Ус Л.Хишигмаа нар тэргүүлсэн бол шатрын төрөлд эрэгтэйчүүдээс ЦУОШГ-ыг Д.Батхүү, эмэгтэйчүүдээс тус газрын Ж.Энхчимэг нар алтан медалийн эзэд болжээ . Төрөл тус бүрдээ өрсөлдөөнтэй, хүч тэнцүү явагдаж дөрвөн төрлийн нийлбэр оноогоор Цаг уур орчин шинжилгээний газар Цомын эзэд боллоо.

1. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг:
– I байр – БОАЖЯ
– II байр – Ойн судалгаа хөгжлийн төв
– III байр – Туул голын сав газрын захиргаа, “Байгаль хамгаалах сангийн холимог баг
Шилдэг тоглогч –Ө.Жавхлантөгс – Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн
- Сагсан бөмбөгийн эмэгтэй баг:
– I байр – Ойн судалгаа хөгжлийн төв
– II байр – ЦУОШГ
– III байр – Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
Шилдэг тоглогч – С.Цэрэн-надмид “ЦУОШГ”
2. Гар бөмбөгийн эмэгтэй баг:
– I байр – ЦУОШГ
– II байр – Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
– III байр – БОАЖЯ
Шилдэг тоглогч- н.Одонцэцэг “ЦУОШГ”



More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
