Богдхан уулын дархан цаазат газарт буюу Зайсангийн аманд “Энигма” гэх компани 2003 оноос хойш газар эзэмшиж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар иржээ. Тус компани нь 41 га газар эзэмшдэг бөгөөд үүний 3 га-д нь автомашины зогсоол барихаар Засгийн газраас шийдвэрлэж, чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Гэтэл зарим хэвлэлд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Монголын үндэсний их сургуулийн хотхон барихаар төлөвлөж буй 3 га газрын эзэмших эрхийг булааж авсан” гэх мэдээлэл нийтлэгджээ.
Энэ талаарх бодит мэдээллийг авахаар холбогдох албаны эх сурвалжуудад хандлаа.
Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди
-“Цэцээ гүний оргил өөд гарахын тулд аялагчид Богдхан уулын дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн зам буюу Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт чиглэлийг сонгодог. Энэ замын эхлэл нь “Энигма” компанийн жуулчны баазын хашаагаар дамжиж явдаг. Амралтын хоёр өдөр гэхэд 4-5 мянган хүн, 500 гаруй машин энд ирдэг. Гэтэл машины зогсоол хүрэлцдэггүй, бие засах газар, хогийн цэг байхгүй гээд бэрхшээл олон тулгардаг” гэв.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал
-“Газрын судалгаа хийж үзэхэд, Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт гэсэн маршрутад “Энигма” компанийн газар болох 41 га газрыг хашчихсан байсан. Аялалын бүс, чиглэлийн гол газрын авто зогсоолын асуудлыг шийд гэсэн Засгийн газрын үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн. Шалгалтаар энэ компани тэнцэхээргүй дүгнэлтүүд гарсан. Тухайлбал 481 сая төгрөгийг Улсын төсөвт төлөөгүй, өртэй гэх мэтчилэн тодорхой судалгаан дээр үндэслэн бид 41 га газраас 3 га газрыг чөлөөлсөн.
Чөлөөлсөн уг 3 га газар дээр их сургуулийн үйл ажиллагаа явуулах зүйл огт байхгүй. Сургууль барихаар батлагдсан ямар ч зураг төсөл байхгүй. Үнэн хэрэгтээ тэнд жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд ажиллуулж байсан. Тэгсэн хэрнээ “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар ирсэн юм билээ. Газрын төлбөрийн тухай хууль дээр бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан” гэв.
Улсын тусгай хэрэгцээний газар буюу дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй байдаг аж.
Чөлөөлсөн гэх дээрх 3 га газарт Засгийн газраас өгсөн үүргийн дагуу 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, дугуйн зогсоол, автобусны буудал зэргийг барихаар төлөвлөжээ.

More Stories
А.Ганхуяг нарын давж заалдах шатны хурал болж байна
"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.23/ болж...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...