Говь-Алтай аймагт мазаалай баавгай ихэрлэжээ

Говь-Алтай аймагт мазаалай баавгай ихэрлэжээ

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор мазаалай баавгай амьдардаг. Мазаалай ичээндээ байхдаа төллөж, ичээнээс төлөө дагуулж гарч ирдэг бөгөөд энэ хавар ихэр бамбарууш дагуулсан баавгай байгаль хамгаалагчидтай таарсан байна.Өнөөдрийн байдлаар Алтайн өвөр говьд 20-40 мазаалай амьдарч байна мэргэжилтнүүдийн судалгаа байдаг.

Олон улсын “Баавгай” нийгэмлэг, Монголын ШУ-ны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, “Говийн их дархан цаазат газар”-ын “Говийн баавгай” судалгааны багууд хамтран “Шар усны баян бүрд”-д судалгааны ажлаа хийж байна. Судалгааны ажилтнууд, энэ сарын 7-ны өдөр нас бие гүйцсэн шармаахай (эр баавгай) шинээр барьж хүзүүвч зүүжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Н.Энхбаяр: Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой

Н.Энхбаяр: Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад гарч ирэх үеэр нь үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цөөн асуултад хариулт өглөө. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр,...