Батлан хамгаалахын сайд нь Турк руу зэвсэгийн үзэсгэлэн худалдаа сонирхон явах зуур энэ сарын 10-ны өдөр Таван толгой дахь сургалтын баазад Батлан хамгаалах сургуулийн багш, ахлагчийн хамтаар осол гаргаж, хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа.
Тэд цэргийн зориулалтын УАЗ469РХ машинтай явсан бөгөөд ойрын эх сурвалжийн өгүүлснээр офицер багш архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо шилжүүлсэн байжээ. Ослын газар очиход машин хоёр удаа хөрвөөсөн ахлагч эхний хөрвөөлтөөр цонхоор шидэгдсэн, хөнгөн гэмтэлтэй байсан бол жолоо барьж явсан офицер багшийн найман хавирга хугарч, уушиг нь задарсан байдалтай байжээ. Гэмтсэн хүмүүсийг цэргийн госпитальд яаралтай хүргэн эмчилгээнд хамруулж, осолдсон машиныг Төв аймгийн замын цагдаагийн ажилтнууд авч явжээ.
Маргааш буюу тавдугаар сарын 13-нд Зэвсэгт хүчний анги байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг марш тактикын тэмцээн болох юм байна. Уг тэмцээнд бэлтгэж байсан Батлан хамгаалах сургуулийн баг тамирчдаас ийнхүү хоёр нь осол гаргаж, хөнгөн хүнд гэмтжээ. Гэмтсэн офицер багшийг н.Лхагвасүрэн гэдэг бөгөөд Батлан хамгаалах сургуулийн Цэргийн командын сургуулийн Ерөнхий цэргийн танхимын багш гэнэ.
Нэг биш удаа согтууруулах ундаа хэрэглэж, асуудал үүсгэж байсан нөхөр. Олон улсын ажиллагаанд явж байхдаа хүртэл архи ууж, асуудал үүсгэж байсан талаар эх сурвалж өгүүлж байв. Ямартай ч ийм хэрэг гарлаа. Харин энэ үед Туркид зэвсгийн үзэсгэлэнд зөвлөхийн хамтаар оролцож явсан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирж байгаа юм байна.
Сүүлийн үед байнга асуудал дагуулах болсон Зэвсэгт хүчнийхэний балаг энэ удаа Батлан хамгаалахын сайдын шууд мэдэлд байдаг Батлан хамгаалах сургуульд гарлаа. Б.Бат-Эрдэнэ сайд уг асуудалд хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргахыг олон хүн харж хүлээж байна. Учир нь Зэвсэгт хүчин надад хамаагүй, Батлан хамгаалахын сайдын ажил үүргийн хуваарь өөр гэдэг мэдээллийг өнгөрсөн сард хоёр алба хаагчийн эрдэнэт амь үрэгдсэн аймшигт хэргийн үеэр хэлж, асуудлаас зайлсхийж байсан нөхөр бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, монголчуудын нэгэн цагийн шүтээн болсон үндэсний бөхийн харьшгүй хүчит аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ буюу Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ билээ.
Сэтгүүлч С.Баяр
2 thoughts on “Туркид зэвсэгийн үзэсгэлэн судалсан сайдаа согтуу офицер осол гаргаж угтлаа”
Leave a Reply Cancel reply
More Stories
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай...
ЭХЗХ: Цахилгааны 1кВт цагийн үнийг 285 төгрөг болсон
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг нэмэгдүүлж байгаа талаар өнөөдөр /2024.11.15/ мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны...
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Posted by Мөрч MN...
Нээрээ одоо бөх юу гэж хэлэхийг нь харъяа. Хөлдүү гар даа кк
Box ch xetsuu xun dee kk