ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр өдрийн 17.15 цагийн орчимд зам тээврийн осолд орсон тухай Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ. Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд олон улсын А-350 зам дээр осолджээ. Уг автобусанд нийт 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд, гурван багш явж байжээ. Автобусанд байсан 15 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Бусад хүүхэд, багш нарынх нь биеийн байдал сайжирч, азаар осолд өртөгсдийн амь нас хохирох хэмжээнд хүрээгүй мэдэгдлээ.
Гэмтсэн хоёр хүүхдийг нэн шуурхай Чита хотын хүүхдийн эмнэлэгт шинжилгээнд хамруулж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Бусад 16 хүнийг Агь тосгонд багшийн коллежийн дотуур байранд түр байрлуулсан байна.
Ү.Үнэн
+ There are no comments
Add yours