Хилийн чанадад Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна

Хилийн чанадад Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар   Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцов.

Уг хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макаод зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Одоо байгуулах гэж байгаа “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 12 зүйлтэй бөгөөд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, үүнд хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд багтсан” гэлээ.

 Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Одоогийн байдлаар хилийн чанадад 14 улсад  Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна. БНХАУ-д 48 иргэн ял эдэлж байгаа бөгөөд 178 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа” гэдгийг дурьдлаа.

Хуралдааны төгсгөлд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ

4 thoughts on“Хилийн чанадад Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна

  1. dffghfghdfghdfghfgdhfgdfgбөөахөбхөахөаөхөахөаххөахахөах

  2. тэр хүүрнүүдийг авчирч яадаг юм. улсын төсвөөс хумслахын л нэмэр. улсдаа гавьяа байгуулдаггүй юм бол гай бололгүй далд орох хэрэгтэй

  3. жил болгон л баахан ялтан шилжүүлэх юм. ялтан шилжүүллээ гээд юу манай улсад ирдэг юм болоо. угаасаа алуурчин талуурчин дутсан биш. хийсэн үйлээ эдлээд тэндээ ялаа эдэлвэл таарна

    1. яг үнэн ялтан шилжүүллээ гээд баахан мөнгө зарлагаддаг. тэр мөнгөөрөө ганц гайгүй сурах бичиг ч болсон хэвлүүлбэл хүүхүүдэд маань хэрэгтэй. хэрэг хийсэн бол үйлээ эдлэх нь тэдний хэрэг

Leave a Reply

Your email address will not be published.