Вьетнам улсын Дэд ерөнхийлөгч манай улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь өчигдөр  хүрэлцэн ирсэн байна.

Айлчлалын үеэр Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийх ажээ.

Мөн Монгол, Вьетнамын бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцож, Монгол, Вьетнамын Найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Монголд сурч, ажиллаж байгаа вьетнам иргэдийг тус тус хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа юм байна.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours