УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон ч хараахан эхлээгүй байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ өдрийн хуралдаанаар Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотойгоор Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авахаар төлөвлөжээ.
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд болсон ч Монгол Улсыг дээрх хөтөлбөрт хамруулах эсэх асуудлыг хэлэлцүүлэлгүй хойшлуулсан. Иймээс хөтөлбөр ямар шалтгаанаар хойшлов, хөтөлбөрт хамрагдахгүй бол цаашид ямар асуудал үүсэх вэ гэдгээс эхлээд олон асуултад цөөнхийн бүлэг мэдээлэл авах бололтой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зэрэг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны жагсаалтад багтсан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ү.Үнэн
+ There are no comments
Add yours