Даваа гарагаас эхлэн тээврийн хэрэгслийг энгийн горимоор замын хөдөлгөөнд оролцуулна


Бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбогдуулан автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж өчигдөр гарсан билээ.  

Тэгвэл тавдугаар сарын 10-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлэх өөрчлөлт орсон болохыг УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл зөвхөн амралтын хоёр өдөр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Харин Даваа гарагаас  тээврийн хэрэгслийг энгийн горимоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ.

Даваа гараг буюу энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.

+ There are no comments

Add yours