А.Цогцэцэг: Энэ хөтөлбөр 226 тэрбум орчим төгрөгний төсвөөр батлагдсан

Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагааны талаарх мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

Уг хөтөлбөрийг 4 зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлын хүрээнд 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах аж.

Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг хэлэхдээ “Элэг бүтэн Монгол хөтөлбөр маань нийт 226 тэрбум орчим төгрөгийн төсөвөөр батлагдсан. Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдраар жилдээ 2,600 орчим хүн нас бардаг. Өөрөөр хэлбэл, хоногт 6-7 орчим хүн элэгний хорт хавдраар нас барж байна гэж судалгаагаар тогтоогдсон. Элэгний хорт хавдрыг үүсгэдэг өвчин эмгэг нь элэгний вирүсийн халдварууд байдаг.

Тиймээс энэхүү өвчнөөс сэргийлэх ажлуудаа бид тавдугаар сарын 1-ээс эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхлэнэ. Мөн 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах юм” гэлээ. Засгийн газраас өмнө нь хэрэгжүүлсэн хөтөлбөр, стратегийн үр дүнд сүүлийн таван жилд вирүст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас буурсан аж. Гэсэн ч сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа юм” гэлээ.

4Comments

Add yours
  1. 1
    Зочин

    xydlaa mongo ygaax arga,neg xulxinii shinjilgee l biz,oor gazar uzuulexeer shal oor gardag,teriigee neg ix ym xiilee gej soliornoo ta nar

  2. 2
    Зочин

    Үр дүн гардаг бол яамай даа,түүнээс баахан мөнгө үрж худлаа шинжилгээ авбал хэцүү еэ Цогцэцэг авгай минь ээ,аан

  3. 3
    Зочин

    За ашгүй дээ,хурдан ажлаа эхлүүл нэг ч гэсэн хүний амь аврагдана шүү,амжилт

  4. 4
    Зочин

    Энэ авгай чинь баяжчихсан авгай байна лээ ш дээ,арван хэдэн давхар томоос том эмнэлэгтэй,тийм байж яах гэж сайдын суудал руу улайрдаг байнаа,бузартай шуналтай юмаа

+ Leave a Comment