Орон байрны хулгайчаас болгоомжил

Өнгөрсөн хоногт иргэд албан байгууллагас цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй 74 хэрэг бүртгэгдсэн байна. Гарсан гэмт хэргийн дийлэнхийг нь орон байрны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 26 дугаар хорооны  Мандал овооны хашаанд хулгай орлоо гэсэн мэдээллийг иргэд ирүүлсний дагуу цагдаагийн ажилтнууд шалгаснаар 26 хороонд оршин суух Ц-гийн хашааны гадна байх шонгоос цахилгааны тоолуурыг  Т гэгч хулгайлсныг илрүүлжээ. Сэжигтэн этгээд Т нь Сүхбаатар дүүргийн 18 хорооны иргэн ажээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс ажиллаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 5 хороонд байрлах “Гэрт  хулгай орсон байна” гэсэн мэдээлэл  иргэд үрүүлсний дагуу цагдаагийн ажилтнууд шалгахад М-ийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1ш, гэр интернэт, “Sky” гар утас , гар утасны цэнэглэгч, “Nova” индүү зэрэг эд зүйлсийг Н гэгч хулгайлсныг илрүүлжээ. Тус хэргийг цагдаагийн Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгүүлч Баясгалан

+ There are no comments

Add yours