Цагдаагийн алба хаагчийг сэжигтнээр шалгаж байна

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Formula F1” автомашин угаалгын газарт өнгөрөгч гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон хэрэгт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А-д эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон цагдан хорьж, МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

Хэргийг шалгах явцад автомашин угаалгын газарт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А, Замын цагдаагийн албаны цагдаа, зохицуулагч Д нарын цагдаагийн алба хаагч, бусад энгийн иргэн байсан нь тогтоогджээ. Тэд машинаа угаалгахаар “Formula F1” автомашин угаалгын газарт ирсэн байсныг авто угаалгын газарт байсан гэрч мэдүүлсэн байна.

+ There are no comments

Add yours