Хар тамхи бол гэмт хэрэг

“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг  талаар Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор  тодрууллаа.

     – Өнөөдрийн хэлэлцүүлэг ямар ач холбогдолтой вэ?

– Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Өнөөдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд болон оюутан, залуусын холбоодтой хамтран хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх арга замаа тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион явуулж байна.

 –  Манай улсад хар тамхи мансууруулах бодисны хэрэглэгчид хэр их байна вэ. Танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, зарж борлуулах, олон улсын хил дамнуулан тээвэрлэх, хэрэглэгчдийн зохион байгуулалттай бүлэг сүлжээ үүсч, энэ төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчид жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна.

 Монгол Улсад хар тамхины хэрэглээ тогтмол өсч, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Тухайлбал, 2007 онд 24 иргэн хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн, борлуулсан хэрэгт холбогдож байсан бол өнгөрсөн онд 224 болж нэмэгдсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 40.9 хувийг санхүүгийн боломжтой айлын эрхэлсэн тодорхой ажилгүй залуус эсхүл хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлдэг. Үүний эсрэг эрчимтэй тэмцэж хор уршигын талаар хэвлэл мэдээллээр суртчилж байна. Бид ч бас энэ тал дээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байгаа. Жишээлбэл Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд  ТББ-тай хамтран ажиллаж,  хар тамхи мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх арга замаа зөв тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

– Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?

Хар тамхи нь хүн төрөлхтөнд маш их хор аюулыг авчирдаг тул улс бүр өөрийн хууль тогтоомжоороо хатуу хариуцлага оногдуулдаг. Манай улсын хувьд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, зарж борлуулсан тохиолдолд таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан.

Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж   эрүүгийн хуульд заасан байдаг.

Танд баярлалаа.

-За баярлалаа.

 

+ There are no comments

Add yours