Ахмад дипломатууд Хятад улсад айлчлав

 Монгол Улсын  Гадаад Харилцааны Яамны Ахмадын хорооны дарга, Элчин сайд Л.Удвал тэргүүтэй ахмад дипломатууд 2017 оны 3 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлажээ.

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны туслах сайд Кун Сюанью 3 дугаар сарын 20-ны өдөр төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Хоёр улсын дипломатууд харилцан айлчилж туршлага судлах, мэдээлэл солилцох нь хоёр талын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд тустай гэж үздэгээ уулзалтын үеэр туслах сайд Кун Сюанью илэрхийлсэн байна.

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Чэнь Хай Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн оройн зоог барив. Оройн зоогт Монгол Улсад ажиллаж байсан Хятадын Элчин сайд, ахмад дипломатууд  оролцлоо.

Төлөөлөгчид айлчлалын хүрээнд Ханжоу, Шанхай хотод зочложээ.

zasag.mn

+ There are no comments

Add yours