Үдийн цай хөтөлбөрийг шалгалаа

Мөн шалгалтад хамарсан 35  сургууль бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэл явуулж буй ажлын байрандаа ажил үйлчилгээний дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй, бага ангийн багш, тогооч, ажиллагсад нь заасан цагт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамраагүй, журамд зааснаас өөр эмнэлгээр эрүүл мэндийн дардас даруулсан зөрчил илрсэн байна.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат “Зөрчил илэрсэн сургуулийн удирдлагууд, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмж өгсөн. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 21 аж ахуйн нэгжид 105 заалт бүхий албан шаардлага хүргүүлэв. Нийт 25 байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд 7,170,000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн Баянгол дүүргийн 10 дугаар сургуулийн цайны газар нь зориулалтын бус эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, үйл ажиллагааг зогсоосон” гэлээ.

Энэ удаагийн шалгалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, НЭМГ, НӨХГ, НБОГ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран явуулжээ.

+ There are no comments

Add yours