“Автотээврийн үндэсний төв”-өөс өчигдөр буюу энэ сарын 23-нд “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудал, төрөөс баримталж буй бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэв.
Гашуун сухайтын чиглэлд өнөөдрийн байдлаар 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэдэг бөгөөд 2017 он гарснаас хойш 4.2 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүний улмаас автомашины дараалал үүсч, жолооч нар олон хоног найргүй явах зэрэг тохиолдол гарлаг байна. Тиймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, хоногийн нэгдсэн төлөвлөгөө гаргаж, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахаар ажиллаж байгааг ЗТХЯ-наас танилцууллаа.
Хэлэлэлцүүлэгт ЗТХЯ, “Автотээврийн Үндэсний төв”, МХЕГ, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар болон “Эрдэнэс Монгол”, “Гашуунсухайт авто зам”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Гашуун сухайтын чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад зөвхөн төрийн байгууллага ажиллах нь хангалтгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлжээ. Нэгдсэн зохион байгуулалтад оруулахад автозам эзэмшигч компани, тээвэрлэгч аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал гэдгийг онцолж байлаа.
+ There are no comments
Add yours