УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Д.Гантулга, УИХ-ын гишүүд Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Д.Мурат нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.
УИХ-ын гишүүд айлчлалынхаа хүрээнд Бундестагийн дэд ерөнхийлөгч хатагтай М.Нолл, Бундестагийн Батлан хамгаалахын Байнгын хорооны дарга ноён В.Хэлльмих, Бундестагийн Төв Азийн бүлгийн дарга ноён М.Грунд болон тус бүлгийн гишүүд, Бундестагийн Гадаад бодлогын Байнгын хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Байнгын хорооны гишүүд болон Холбооны ГХЯ-ны ТНБД М.Эдэрэртэй Берлин хотноо тус тус уулзалт хийж, монгол-германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг германы улс төрийн сангуудын төлөөлөлтэй УИХ-ын гишүүд уулзаж ярилцав. Мөн төлөөлөгчид ХБНГУ-ын Тюринген муж улсад зочилж, хуучин уурхай байсан газарт байгалийн нөхөн сэргээлт хийсэн туршлагатай нь танилцав. Мөн төлөөлөгчид тус муж улсын бизнес эрхлэгчдийн арга хэмжээнд оролцож, Монгол-Германы бүлгийн дарга Д.Тэрбишдагва илтгэл тавив. Элчин сайд Ц.Болор төлөөлөгчдийг дагалдан айлчлалд оролцсон байна.
– See more at: http://www.unen.mn/content/72265.shtml?alias=politics#sthash.9vlFfTEE.dpuf
+ There are no comments
Add yours