Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тулгамдсан асуудлуудад эрэл шийдэл эрэлхийлэх зорилготойгоор Реформ-20 нэртэй клуб байгуулагджээ.
Уг клубыг НИТХ-ын төлөөлөгч асан М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нар байгуулсан байна.
Тус клуб нь үйл ажиллагаагаа уулзалт, лекц хэлбэрээр зохион байгуулах бөгөөд эхний зочноор нь УИХ-ын гишүүн, эдийн засагч Ц.Даваасүрэн оролцжээ. Эдийн засгийн өнөөгийн хямралын үндэс шалтгаан нь төрийн бодлогогүй алхам, буруу шийдвэр болохын зэрэгцээ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас төрийн нэр хүнд иргэдийн дунд унаж байгааг зочин онцолж байв. Эдийн засгийг цөөхөн гэр бүл удирдах замаар төрийн хянах нөхцөл бүрдүүлж байгааг ч шүүмжилж, үүнийг таслах зогсоох, цаашлаад төрийн үйл ажиллагаанд иргэд олон түмний хяналт тавих, оролцоогоо бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, ил тод, шилэн болгох санаачлага гаргаж байгаагаа илэрхийлсэн юм.
Реформ 20 клубээс долоо хоног бүр уулзалт хийх ба эдийн засаг, улс төр, нийгэм, олон улсын харилцаа, худалдаа, гадаад бодлого, хөдөөгийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, хүнс, эрүүл мэнд болон хүн ам зүйн асуудлуудаар зочдыг урьж оролцуулах ажээ.
– See more at: http://www.unen.mn/content/72271.shtml?alias=society#sthash.rK9Hox4n.dpuf
+ There are no comments
Add yours