“ПРАГИЙН ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН”

“ПРАГИЙН ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН”

Виктор Кожены Чех гаралтай америк бизнесмен. Томоохон зальт үйл ажиллагаануудаараа алдартай нэгэн. Тэрбээр Прагийн “Харвардын хөрөнгө оруулалтын сан”-гийн захирал. Нутаг нэгтнээ луйвардаад нарлаг Бахамын арлууд дээр суурьшсан тэрбээр Чех улсыг “худалдаж авах” гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний дараа үүнийгээ Азербайжанд давтсан гэдэг. Виктор Коженыг дэлхийн санхүүгийн хүрээнийхэн нь “Прагийн далайн дээрэмчин” гэж нэрлэдэг билээ. Харин бизнесийн хамтран зүтгэгчид нь түүнийг эелдэг ялдамхан гэж бодон хэлсэн үг бүрт нь итгэж байжээ.

36 настай Виктор Кожен янз бүрийн луйврын ажиллагаандаа дэлхийн нөлөө бүхийн баячуудыг татан оруулсан нь гайхаад баршгүй. Хээнцэр байдал, язгууртан төрх нь Викторын нэрийн хуудас юм. Байгалиас заяасан асар эелдэг зан, өөртөө итгэлтэй байдал, юуг ч хэнд ч ямар ч хүч зарцуулалгүйгээр худалдах авьяас түүнийх. Тэрбээр 16 настайдаа эцэг эхийн хамтаар төрөлх Чехословакаасаа хөрш зэргэлдээ орших Герман руу нүүн суурьшжээ. Үүнээс хоёр жилийн дараа Мюнхэтний их сургууль дээр Америкийн нэрт физикч Марлан Скалли илтгэл тавьж байхад нь үл ойлгогдох ханз бүхий тэмдэглэлийн дэвтрээрээ даллаж, түүний анхаарлыг татаөөрд зогсохгүй, өөрийгөө коммунист дарангуйллаас зугтсан гоц авьяастан гэж чанга гэгчээр мэдэгдэж анхаарлыг нь татсан түүхтэй. Түүнчлэн өөрийгөө физикийн шинэ онолыг бий болгосон гэж хэлэхээ ч мартсангүй.

Професоор Скалли буржгар үстэй залуугийн түүхийг сонсоод гайхширсан тул түүнийг Нью-Мехико их сургуульд суралцахыг урьсан професоор хэсэг хугацааны дараа АНУ-д өөрийн гэрийн үүдэнд нөгөө залууг харсан байна. “Чехийн оргон зайлагч” түүнээс 100 ам.доллар зээлдүүлэхийг хүсээд хонох газаргүй гэж хэлжээ. Виктор үнэндээ физикт ямар ч холбоогүй гэдгийг Скалли удахгүй мэдэв. Гэсэн хэдий ч профессор Коженыг их сургуульд үлдэхийг ятгаж, гэртээ амьдрахыг зөвшөөрсөн гэдэг. Гэтэл хэдэн сарын дараа оюутан залуу “баярлаж талархсаны“ илэрхийлэл болгон Скаллигийн гурван хүүхдийн эх 37 настай эхнэрийг нь дагуулан хаашаа ч юм оргон зугтсан гэдэг.

Виктор Кожены дараагийн зогсоол нь Массачусетс мужийн Кэмбридж байлаа. Кожен  Харвардын их сургуульд элсэн орох бэлтгэл хийн зуны коллежид суралцаж байв. Харин зургаан жилийн дараа эхнэрээсээ салсан эдийн засгийн диплом өвөртөлсөн тэрбээр гайхалтай тодорхойлолттой Их Британийн нийслэлд ирсэн байна.Түүнийг Лондоны алдартай “Флеммингс” банк шууд л ажилд авчээ. Харамсалтай нь шинэ ажилтан ажилдаа тун хөнгөмсөг хандан наад захын энгийн хялбар даалгаврыг биелүүлэхгүй байсны дээр өдрийн туршид ямар нэгэн яриаг утсаар чех хэл дээр хийдэг байжээ. Хагас жилийн дараа Коженыг ажлаас нь халав.

Виктор Кожен 1989 оны гурван мянган ам.долларын хадгаламжтай, шинэхэн эхнэр нь жирэмсэн харин өөрөө ажилгүй угтсан ч энэ байдалдаа харамссангүй. Зүүн Европын дөнгөж хөгжиж эхэлж буй зах зээл дээр бизнес явуулах хэтийн төлөвлөгөөг боловсруулж байв. 1990 онд эхнэрээ балчирхан охинтойгоо хаяад нарийн бичиг залуу хүүхний хамтаар Праг руу оджээ. Удаа ч үгүй Чех улсын хөрөнгийн хувьчлал эхэлсэн байна. Кожены улс худалдаж авах чадалтай гэж онгирсон Тус улсын иргэн бүр 35 ам.доллар орчмын үнэтэй багц тасалбартай болсон нь сарын орлогын дөрөвний нэгтэй тэнцэж байв. Дараа нь тэд үүнийгээ үйлдвэрийн хувьцаагаар солих боломжтой байсан боловч коммунистуудын эрх барьсан жилүүдэд засаг төрдөө итгэж сураагүй хүмүүс цаасны оронд нь мөнгөө өгөхийг яарсангүй нь Виктор Коженын ажил эхэлсэнийг мэдрүүлж.

Түүний хувьд эх орон нэгтнүүдийнхээ мунхаг байдлыг ашиглахгүй суух нь ёстой нүгэл болох байлаа. Хэдхэн өдрийн дотор тэрбээр “Харвардын сан” гэсэн сүржин нэртэй хөрөнгө оруулалтын бүлэг санг байгуулан тасалбараа түүнд өгсөн хүн бүр жилийн дотор арав дахин их ашиг олно гэж мэдэгдэв. Үүний үр дүнд “Харвардын сан “ гэнэн итгэмтгий чехүүдийн 850 мянга гаруй хувьцааг цуглуулж чадсан юм. Түүний байгууллага тун удалгүй Прагийн хөрөнгийн зах зээлийн 15 хувийг хяналтандаа оруулав. Виктор тасалбараа шууд л ирээдүй бүхий тавин үйлдвэрийн хувьцаагаар сольсоноор нэг бүрийнх нь тодорхой хэсгийг эзэмших болжээ. Хувьцаанууд нь худалдагдах болоход тэдний үнэ шууд 20 дахин нэмэгдсэн бөгөөд “Харвардын сан”-гийн актив нь нэг тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ ажлын дараа Коженыгийн нэр улс даяар цуурайтах болсон аж. Алдар нэрд хүрсэн хүмүүсийн адилаар тэрбээр үнэтэй автомашин унах болж, хамгаалагч үйлчлэгч нараар өөрийгөө хүрээлүүлэн Кожены хөрөнгийн зах зээл дээрх тоглолтоо үргэлжлүүлэв. Гэтэл Чехийн Засгийн газар сая л нэг сэхээ авч тэр даруй хөрөнгө оруулалтын сангуудыг аливаа компанийн 20-иос илүүгүй хувийн хувьцаа эзэмших тухай хуулийг баталсан байна. Харин аз нь гийсэн бизнесмэн болох Кожены энэ үеэр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэд намайг зодохыг оролдсон. Учир нь би бүх улсыг худалдаж авах байлаа” гэж онгирсон байдаг. Хэвлэлийнхэн ч гэсэн шуугиан дэгдээхийг оролдож ямар аргаар Коженыг хурдан баяжсаныг ойлгохыг хичээж байв.

Түүнчлэн сөрөг тагнуулын албаны офицер Вацлав Валлис түүнд улс төрийн нууцууд болон сайд нарын булхайг хувьчлалын тасалбараар хийвэл зохимжтой компаниудын тухай мэдээллийг худалддаг байсан гэж хэсэгтээ шуугиад л өнгөрсөн гэдэг. Харин энэ бүхнийг Кожены эрс үгүйсгэж байсан боловч албан ёсоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлж шүүхээс зарлан дуудах хуудас хүлээж аваад хувь заяагаараа тоглохыг хүссэнгүй. 1994 оны нэгдүгээр сард ээлжит аялалаа эхэлж үл мэдэгдэх зүгт явсанаар сураг тасарсан байна.

Зарим хүмүүсийн таамагласнаар бол Швейцарь руу явсан гэдэг. Харин түүнийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоон шүүхээс цагаатгасан ч “Прагийн далайн дээрэмчин” гэдэг хочтойгоо үлдсэн Виктор харьцангуй хурдан ил гарч ирэв. Энэ удаад түүний оршин суух газар нь Бахамын арлууд болов. Тэнд тэрбээр Лайфорд-Кей хотхонд амьдардаг бүх баян алдартай хүмүүсийг таньдаг Дэвид Макгрэттэй танилцжээ. Их мөнгөний үнэр авсан Кожены “Харвардын сан”-гийн бүх активуудыг худалдаанд гаргаж, шинэхэн танил Макгрэтийн тусламжтайгаар хийсэн “нөхөрлөх боломжийн” хүмүүсийн жагсаалтыг Америкийн нөлөө бүхий бизнесмэн, “Форд Мотор” компанийн ахлах менежер Майкл Дингманаар  тэргүүлүүлэв. 63 настай Дингманы итгэлийг олно гэдэг Викторын хувьд тийм ч хэцүү биш байсан бөгөөд төдөлгүй хамтдаа нэг офист ажиллаж эхлэв. Залуу авьяастныг ивээлдээ авахыг Дингман дуртайяа зөвшөөрсөн бөгөөд бизнест хамтран ажиллах санал тавьжээ.

1995 онд Виктор анхаарлаа Чех дэх хөрөнгө оруулалтын тааламжтай байдалд хандуулав. Ингэснээр “Харвардын сан”-гаар дамжуулан аажмаар Чехийн томоохон аж үйлдвэрийн найман компанийн багц хувьцааг худалдан авчээ. Ингэхдээ гурвынх нь хяналтын багцыг мэдэлдээ авсан аж. Дингман үүнд хувийн хөрөнгөөсөө 140 сая ам.доллар оруулж тус улсын аж үйлдвэрийн салбарыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөхийг эцсийн зорилгоо болгосон байна. Гэтэл үйлдвэрүүдийг хөндлөнгөөс өөрчлөн зохион байгуулахыг чехүүд эрс эсэргүүцсэнээс уг төлөвлөгөө нурж, нэгдсэн бизнесмэнүүд нь өөр зорилт дэвшүүлсэн учраас оруулсан мөнгөө ашгийн хамт аваад алга болов.

Хэдхэн сарын дотор Кожены санхүүгийн хувьд хүнд гэж хэлж болохоор мянга орчим ажиллагааг явуулсан бөгөөд үүний үр дүнд “Харвардын сан”-гийн бүх активууд худалдагдав. Энэ хугацаанд тэрбээр зарим нэг тооцоогоор 200-700 сая ам.доллар олсон аж. Харамсалтай нь түүнийг Чехийн иргэнээс хассан тул Кожены арга буюу Ирландын иргэн болсон байна. Энэ үед түүний хуучин зан сэдэрч өөрийн анд Макгрэтыг ч гэсэн хулхидав. Макгрэт Коженоос ердөө л сая ам.доллар салгаж чадсан байна. Харин Дингман Коженын сайн анд хэвээр үлдсэнээр барахгүй түүнд АНУ-ийн нөлөө бүхий баян компанийн үүд хаалгыг нээж өгч чадсан гэдэг.

Каспийн тэнгисийн эрэгт орших Азербайжаны нийслэлд Виктор их мөнгөний үнэрийг дахин мэдэрсэн байна. Энд бүгд л хувьчлал болон тасалбарын тухай ярьж байсан юм. Харин Виктор тэдэнтэй харьцаад сурчихсан нэгэн байлаа. Чехүүдээс ялгаатай нь азарбайжанчууд тасалбараа үнэгүй авч байсан аж. Кожены цаг алдалгүй ажилдаа орлоо. Кожены багаа бүрдүүлэн 150 сая ам.долларын хувьцаа худалдан авлаа. 1997 он оны эцэс гэхэд түүний үйл ажиллагааны хэтийн төлөв бэлэн болсон байлаа. Кожений тус улсын томоохон компани болох газрын тосны “мангас” ГНКАР-ыг худалдан авахаар зориг шулууджээ. Газрын тосны мэдэгдэж байгаа нөөц нь 10 тэрбум баррельд хүрсэн орд байлаа. Ажиллагаа эхлээд нэг жил болсон боловч хувьчлал эхлэхгүй л байв. Төдөлгүй Кожены Азербайжаны засгийн газраас хувьцааны багцыг 25 ам.доллараар бус харин ердөө 40 центээр худалдан авч байсан нь тодорхой болов. Хамтарч хоршсон хөрөнгө оруулагчид л гэхэд Викторт багц хувьцаа худалдаж авахад нь зориулж 100 сая ам.доллар гаргаж өгсөн мэдээлэл бий. Хөрөнгө оруулагчид ч үлдсэн мөнгөний хувь заяа янз янзаар шийдэгдсэн байж болох талтай гэж таамаглав. Мөнгийг нэг бол сэргэлэн нь дэндсэн чех эр халаасалсан эсвэл азербайжанчууд өөрсдөө идсэн бололтой. Аль эсвэл Кожений хуваалцсан байх гэцгээдэг.

Мэдээж хэрэг Викторыг тэр даруй залилан хийсэн гэж сэжиглэх болов. Хохирлоо барагдуулахыг шаардан “Омего”, “Эй-Ай-Жи” нар Коженыг шүүхэд өгчээ. Гэтэл Кожены бүх юманд Азербайжаны түшмэлүүдийг буруутгав. Түүний өгүүлсэнээр бол цаадуул нь Коженыг хулхидсан аж. Тэд нь авилгалд олон сая ам.доллар авсан гэж мэдэгджээ. Гэвч засгийн газар хээл хахууль байхгүй гэж зүтгэв. Энэ бүгдийг тайлбарлахад амархан. Саятануудын хувьд Кожены өөрийн нь хүн байлаа. Тэрбээр энэ бүх адал явдлыг байгуулж “том ах” нар ч энэ тоглоомоор тоглохыг хүсчээ. Энэ дашрамд өгүүлэхэд Коженын ялдам зангийн талаар “Омего”-ийн нэгэн төлөөлөгч гөлөгтэй харьцуулсан тодорхойлсон байдаг. Тэрбээр үүнийгээ “түүнтэй тоглож байхад тэр их эелдэг өхөөрдөм амьтан. Гэтэл таныг цааш харах хооронд тэр ширдэг дээр чинь бааж орхино” хэмээн Коженын зан чанарын тодорхойлсон гэдэг.

Бэлтгэсэн: С.Саянаа

 

1 thoughts on““ПРАГИЙН ДАЛАЙН ДЭЭРЭМЧИН”

  1. Why users still make use of to read news papers when in this technological world all is existing on web?

    wholesale nhl jerseys

Leave a Reply

Your email address will not be published.