Б.Пүрэвдорж: Г.Дамдинням аа, чам шиг 33 тэрбум төгрөгийн хулгай хийгээгүй

Өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр хоёр гишүүн ширүүхэн маргалдаж, УИХ-ын даргаас сануулга авлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн Соёлын тухай хууль хэлэлцүүлэх үеэр анхааралтай бодолтой байхыг сануулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Зарим гишүүд сансарт нисээд мартаж, санадаг болчихсон бололтой. Завгүй нисээд байдаг байх. Соёлын тухай хуулийг заавал хэлэлцэж, батлах ёстой” гэсэн юм.

Үүнд УИХ-ын Б.Пүрэвдорж гишүүн дургүйцэж “Чам шиг 33 тэрбумт төгрөгийн хулгай хийгээгүй. Би хэнийг ч гэмтээгээгүй. Авто осол гаргасан” гэсэн юм.

Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Чи битгийн шаа. Архиа уугаад явж бай” гэхчлэн бие рүүгээ давшиллаа.

Харин УИХ-ын дарга хоёр гишүүнд сануулга өгч, танхимаас албадан гаргана гэдгээ мэдэгдснээр тэдний хэрүүл намжлаа.

БИЧЛЭГ ҮЗЭХ

+ There are no comments

Add yours