Шуурхай: УОК өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

УОК өнөөдөр хөл хорио тогтоох эсэх асуудлаар 15:00 цагт хуралдах гэж байна. Халдварын тархалт огт буурахгүй байгаа учраас цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хэлэлцэх аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд оролцон, мэдээлэл өгсөн байна. Бүлгийн гишүүд улс оронд нөхцөл байдал хүнд байгаа тул хөл хорионоос өөр арга хэмжээ авах нь зөв гэжээ. Монгол Улсад коронавируст халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд манай улс нас баралт, шинээр бүртгэгдэх халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байна.

Өнөөдөр тохиодлын тоо 2263 болж, найман хүн нас барсан. Үүнтэй холбогдуулж иргэдийн дунд хөл хорио тогтоох асуудал яригдаад эхэлжээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК-т санал хүргүүлсэн байна.

+ There are no comments

Add yours