Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болж байгаа иргэд бий. Тэд амны хаалтаа авч болох эсэх тухайд эрүүл мэндийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Бум-Очир ”Коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн хугацаанд дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Гэвч иргэдэд амны хаалтаа зүүхийг зөвлөж байгаа.
Вакцины 2 дахь тунгаа хийлгээд 14 хоног болсон хүн өөрөө халдварт өвчнөөр өвчлөхгүй ч бусдад тараах эрсдэлтэй. Мөн халдвар хамгааллын дэглэмээ барина.
Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүн халдвар авах эрсдэл бий. Тиймээс амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ ч сахина. Өөрөө халдвар авах болон бусдад тараах эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй. Тайвширч болохгүй.
Нэгдүгээр тунгийн хувьд вакцинаасаа шалтгаалаад дархлаа тогтох нь өөр, өөр. Тухайлбал 50-60, 70%-ийн дархлаа тогтдог” хэмээн тайлбарлав.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
