Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр 2 тохиолдол бүртгэгдсэн байна

Архангай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 430 иргэнд PCR-ийн шинжилгээ хийснээс шинээр Эрдэнэбулган суманд 2 тохиолдол нэмж батлагдлаа.

Ийнхүү 04 сарын 29-ны байдлаар Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 299 болж, үүнээс 253 хүн буюу нийт тохиолдлын 84,6 хувь бүрэн эдгэрчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 46 иргэнээс эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд Хөнгөн-38 хүндэвтэр 8 байна.

Нийт тохиолдлыг сумдаар авч үзвэл,

2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд: Эрдэнэбулган – 173 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол

Эрдэнэмандал – 58 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 2 тохиолдол

Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Ойрын хавьтлын хүний тоо: 2124

Тусгаарлах байранд – 51

Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 439

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 29-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 5494 хүнийг дархлаажуулаад байна.

+ There are no comments

Add yours