УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан QR код олголтыг багасгах тухай тайлбар өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд бөгөөд Улаанбаатар хотод коронавирусийн халдвар өндөр байгаатай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Халдварын тархалтыг бууруулах гол 2 арга хэмжээ нь хөл хорио тогтоох, вакцинжуулалтыг зэрэг зохион байгуулж байж даван туулна.
Хөл хорионы үед явганы болон тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага гарсан. Үүний тулд автомашины хөдөлгөөнд олон улсын жишгээр QR код олгох болон цагийн хуваарьт оруулах зохион байгуулалт хийсэн.
Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолоор улаан түвшинд ажиллах журмыг шинэчилсэн юм.
АТҮТ-д Монгол Улсад байгаа бүх тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг. Нарийвчилсан энэхүү бүртгэлд үндэслэж судалгаа тооцоо хийж, QR кодыг зохион байгуулж байгаа юм. Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагын тээврийн хэрэгслийн тоог гаргахад 45,000 орчим.
НОК-ын Шуурхай штабд 120 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 28-ны 18:00 цагийн байдлаар QR код авах 31,195 хүсэлт ирсэн байна. Эдгээр хүсэлтийг нэгбүрчлэн судалж хариуг өгөөд байна.
8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгээд QR код олгосон байна
Цагдаагийн болон мэргэжлийн байгууллагаас QR код олгох ажилд хяналт тавьдаг.
Ажлын бүрэлдэхүүний судалгаагаар 8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгээд QR код олгосон байна. Энэ тоо нь бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед замын хөдөлгөөнд оролцох иргэн, ААН-д хүрэлцэхүйц тоо гэж дүгнэсэн.
QR код олгох хүсэлтийг цахимаар авах ажлыг цаашид багасгана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах юм. Хүсэлт гаргасан хүн бүрд QR код олгоод байвал нэмээд 100,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор болчихоод байна.
QR код олгох ажлыг цэгцэлж, 10 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чамбай баримтлаад, вакциндаа хамрагдчихвал халдварын нөхцөл буурч, тодорхой хэмжээний үр дүн гарна гэж үзэж байгаа.
Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалъя” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
