Коронавирусийн халдвартай нэг хүн нас барлаа

ЭМЯ: 80 хүнээс Ковид19 илэрч, нэг хүн нас барлаа
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт нийт 21585 шинжилгээ хийхэд коронавирусийн 80 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 3561 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. 79 нь Улаанбаатар хотод, нэг нь Төв аймагт илэрсэн. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тандан судалж байна.

Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Халдвар авсан 76 настай эмэгтэй нас барсан. Энэ хүн 20 хоног эмчилгээ хийлгэсэн. Коронавирусийн халдвар нь уушгины нэвчдэст хатгалгаа болж хүндрэн нас барсан.

Өнөөдрийн байдлаар нийт 697 хүн эмчлэгдэж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал хүнд, хоёр хүн нэн хүнд байна” гэлээ.

+ There are no comments

Add yours