С.Амарсайхан: Хоёр сая иргэдээ долдугаар сарын нэгэн гэхэд бүрэн вакцинжуулж дуусна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакциныг 2021 оны долдугаар сар гэхэд насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая иргэнээ вакцинжуулах эрчимжүүлэх хувиарийг танилцуулж байна.

Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өчигдрийн байдлаар нийт 15 мянган хүн дархлаажуулалтанд хамрагджээ. Юун түрүүнд зорилтот бүлгийг хамруулахаар жагсаалтыг гаргажээ.

Шадар сайд С.Амарсайхан: ” Хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг хийсэн. Төлөвлөгөөний дагуу халдварын голомтыг болсон нийслэлийн нэг сая хүнийг 3,4 сард багтаан вакцинжуулах, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдийг 5, 6-р сард вакцинжуулалт хийж дуусгаад 7 сарын 1 гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй байна. Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагууд 10 хоногт багтаан 1,5 сая хүнээ вакцинжуулсан туршлагатай” гэлээ.

+ There are no comments

Add yours