Танхимын хичээлийг эхлүүлэх тул багш нарыг вакцинжуулна

2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цаг үеийн үнэлгээ хийж, эрсдэл багатай бүсэд танхимын хичээлийг эхлүүлэхээр төлөвлөгөөтэй байгаа тул боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдыг вакцинжуулалтад нэн тэргүүнд хамруулах болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Улаанбаатар хотод нийт 45 мянган багш, ажилтан байгаа бол орон нутагт 25 мянга орчим боловсролын салбарын ажилтан байна. Эдгээр албан хаагчдыг гуравдугаар сарын 15-наас эхлэн дээрх албан хаагчдыг вакцинжуулалтад хамруулах юм байна.

+ There are no comments

Add yours