Монголчууд өнгөрсөн хугацаанд 30 гэр бүлийн барьцаанд орж, хүртэх ёстойгоо ч хүртэж чадахгүй байгаа тухай Ерөнхийлөгчөөс эхлээд л зарладаг. Тэр бүү хэл сүүлийн жилүүдэд сонгуулийн сөрөг пиарын нэг өнцөг болсон энэ 30 гэр бүл ингэхэд хаана байна вэ. Яагаад, арга хэмжээ авна хэмээн хөмхий зууж, хөмсөг атируулан зарлаад байсан Х.Баттулга Ерөнхийлөгч маань хүртэл таг чиг болчихов хэмээн иргэд эрэл хайгуул хийсэн энэ өдрүүдэд нэг даажигнасан зүйл болсон нь өнөө 30 гэр бүл хэмээн зарлаж, нэг дугаарт нь зарлаж дуудаад байсан Гачууртын эзэн Л.Чинбатынхаа охиныг төрийн сайдаар томилов, энэ Засгийн газар.
Монгол Улсын Ерөнхийлөгч сайд нарыг хүлээн авч уулзахдаа, шинэхэн Соёлын сайдад илт зөөлөн хандаж, “эцэг эхэд нь мэнд дамжуулсан” нь олны анхаарлын төвөөс гадуур өнгөрсөнгүй. Тэмцэх байтугай тэдний залгамжлагчдыг толгой дээрээ залсанаас ялгаагүй энэ үйлдэл энгийн иргэдийн бүү хэл, эх оронч хэмээн цээжээ дэлддэг улс төрчдийг ч гайхшруулсан хэрэг болсон нь нууц биш.
Үнэндээ, Монголын ард түмний өмч болох орд газруудыг луйвардаж, гадна дотныхонтой нийлж цөлмөсөн бүлэглэлийг 30 гэр бүл гэж онцлоод буй биз дээ. Энэ хүмүүс ч жирийн монголчуудын амьдрал, ахуйгаас “хол тасарсан” нь нууц биш. Иргэдийнхээ энгийн амьдрах боломжийг хулгайлсан тэдгээр гэр бүлийнхэн хууль бусаар “олборлосон” мөнгөөрөө хүүхдүүдээ гадаадад сургаж, гадаадад үнэтэй газар эдлэн худалдаж авч, мөнгөө оффшорт нуудаг тэр 30 гэр бүл хаана байна.
Утаатай, угаартай Монгол Улсаас үр хүүхдүүдээ дайжуулан, дэлхийн соёлд ойрхон амьдруулдаг тэдгээр гэр бүлийн санхүүгээ арвижуулж, хөрөнгөө зузаатгах боломж, уурхай нь Монголд учраас эндээ амьдардаг нь худлаа биш. Тийм ч учраас өөрсдөдөө зориулсан тансаг зочид буудал, ресторан, амралтын газрыг ч байгуулж, дундаж амьдралтай жирийн иргэдийг золбин нохой шиг тог гүйлгэсэн торон хашааны цаанаас хөөж, ойртуулах нь үгүй.
Өнөөдөр тэдний бий болгосон хүрээлэл өргөжин тэлж, хамаарал бүхий сүлжээ бий болон, өвөр зуураа гэр бүл болон бэхжиж, эхнэр, нөхөр, найз нөхөд, ажил хэргийн зиндаа нийлсэн хамтрагчид болсон. Эцэг, эх нь төрд өндөр алба хашиж өөртөө давуу талыг бий болгож, хууль бусаар олсон хөрөнгөө хамгаалах субьектоо тодорхойлдог учир тэдний хүүхдүүд нь өнөөдөр Монголын төр рүү бүлэглэн дайрч, ухайлан орж ирж байна. Ганц цаг, өдөр төрд төрийн алба хашиж үзээгүй нэгэн сайд болж байгаагаас харахад 30 гэр бүлийг төрийг эрх барьж толгойноос хайх ёстой гэсэн үг.
Загас ганцхан толгойноосоо мууддаг биш юм байна. Засаглал ч бас толгойноосоо ялзардаг аж. Монгол Улсын Соёлын сайд хэмээн өндөр албан тушаалын үнэн цэнийг үл мэдэгч баяны охин төрт ёсыг уландаа гишгэж орж ирсэн учир төрийн хүндэтгэлийн ёслолыг ч мөн өмссөн туфлийнхээ хэмжээнд ч үнэлж эс чадав. Үүний бодит байдлыг монголчууд хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар харж, жигшиж, бас халаглаж байна. Төрийн толгойд бугшсан 30 гэр бүлд төрт Монгол Улс ямар гэм хийсэн юм бэ???
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийх гол ажлын нэг Оюутолгойд Сү.Батболдын хийсэн луйврыг илрүүлж, Монголд ашиггүй Оюутолгойн гэрээг цуцлах биш юм байна. Учир нь түүний кабинетад Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн үй зайгүй найз, гэр бүлийн анд Чинбатын Номин орж ирсэн. Эд нарын эцгүүд болох Сү.Батболд, Н.Нямтайшир, Чинбат нар бүгд орд газар ухаж, гадныханд лиценз наймаалцаж, хагартлаа баяжсан хүмүүс шүү дээ.
Нэгэн зүйл, Б.Баттүшигийн эцэг Сү.Батболд Бороогийн ордын лицензийг Канадуудад өгч, Монголын татвараас хөнгөлөлт эдлүүлснээр их хэмжээний хувь хүртсэн нөхцөлгүй шуналтай нэгэн. Түүний шунал ингээд зогсоогүй, учир нь Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт … зэрэг том орд бүхнээс ашиг олж, халаасласан түүний хувьд одоо оффшор хөрөнгө нь илрээд орох газраа олохгүй тэвдэж яваа нь юунаас ч нуухгүй үнэн юм. Ийм хүний том хүү Б. Баттүшиг алтны магнат МАК-ийн Н.Нямтайширын охин Н. Цэлмүүнтэй гэр бүл болсон.

Б.Баттүшигийн хадам эцэг Н.Нямтайшир нь улсын нууцад ойрхон ажиллаж байсан давуу талаа ашиглан улсын төсвөөр хайгуул хийж нөөц тогтоосон томоохон ордуудыг хувьдаа авсан. Түүний “Мак” компани Монголд 20 гаруй ордын лиценз эзэмшдэгийн хоёр нь Монгол Улсын Стратегийн орд юм. Нарийнсухайтын ордоос нүүрс олборлож, Цагаансуваргын ордыг мөн л хувьдаа авсан хүн.
Сү.Батболдын хүү Б.Баттүшигийн найз Соёлын сайд Ч. Номингийн аав Чинбат нь Ноён уулын Гачууртын амнаас алт ухаж хөрөнгөжсөн. Дараа нь Гачууртын ордын лицензийг Канадын “Сентера гоулд”-д өгснийхөө төлөө тус ордоос олборлосон алтны нийт борлуулалтаас тодорхой хувийг Л.Чинбатын гэр бүл авах гэрээтэй гэдэг…
Эд нар бол Ерөнхийлөгчийн зарласан 30 гэр бүлийн гурав нь. Гэтэл энэ хүмүүс өнөөдөр мөнгөөр бүхнийг худалдаж авч одоо төрөөр дамжуулан биднийг захирах гэж байгаа нь тэгээд шударга ёс мөн үү. Иргэд, олон нийтийг зовлон жаргал нэг, эгэл жирийн нэгэн удирдахаас биш эд нар шиг “тасарсан” хүмүүс удирддаггүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж баймаарсан…
More Stories
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
