БЗД-ийн Park Side хотхон, II хороонд байрлах нийтийн байранд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 26 дугаар хорооны Парк Саят хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцонд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.

Мөн 2-р хороо 5-р хэсэг 9-244 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өглөө 06:00 цагт хамгаалалтад авчээ.

Тухайн хамгаалалтад авсан байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар баг гарган ажиллаж байна.

Тиймээс тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг хүсье гэж дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс

+ There are no comments

Add yours