Өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Халзан Хайрхан” гэх газар Toyota Land Cruiser 80 маркийн автомашин шороон замд онхолдож, 59 настай, эмэгтэй амиа алдсан ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
Мөн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 6 хүн бэртэж, гэмтсэн байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргөгдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 жолоочийг алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.
More Stories
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт,...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
