ЭМЯ: 22 хүнд коронавирус халдвар илэрсэн

Эрүүл мэндийн яам  короновирусын талаар цаг үеийн мэдээлэл өгч  байна. ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,581 псиар шинжилгээ хийсэн. Үүнээс 22 хүнээс  шкороновирус илэрсэн. Тус 22 хүн Улаанбаатарт шинээр бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 10 хүн. Мөн өвчилсөн сувилагчийн гэр бүлтэй холбоотой 4 хүн.  Бусад сүүлд бүртгэгдсэн голомтын ойрын хавьталууд. Ажигласан тусгаарлах байрны хүмүүсийн анхны болон 2,3 дахь давтан шинжилгээгээр короновирус илэрсэн байна.  Улаанбаатар хотод нийтдээ батлагдсан тохиолдол  491 боллоо.  Энэ хугацаанд аймгуудад короновирусын халдвар бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд  каластар өвчлөлийн тохиолдол 817 болсон байна.

+ There are no comments

Add yours