Шотландын ерөнхий сайд маск зүүгээгүйдээ гэмшиж, хүлцэл өчив

Шотландын анхны эмэгтэй ерөнхий сайд Никола Стөржин ковид-19 халдварын чанга хорио цээрийн үед гадаах арга хэмжээнд маск зүүгээгүй байгаа зураг нь цацагдаж, Лхагва гарагт нийт иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсчээ.

Шотландын Үндэсний Намын дарга Стөржин өнгөрсөн долоо хоногт Эдинбургт оршуулах ёслолд оролцох үеэрээ хэсэг эмэгтэйчүүдтэй ярьж байхдаа маск зүүгээгүй байгаа дүр зураг нь Шотландын Sun сонинд нийтлэгдсэн юм.

Тэрээр албан ёсоор иргэдээсээ уучлалт хүссэн мэдэгдэлдээ “Өнгөрсөн Баасан гарагт оршуулгын ёслолд оролцож, шарилд хүндэтгэл үзүүлэх үед маскаа түр тайлсан. Энэ бол байж боломгүй тэнэг алдаа бөгөөд намайг үнэхээр уучлаарай. Би өөрөө өдөр бүр маскны ач холбогдлын тухай ярьдаг учраас надад ямар ч шалтаг тоочих эрх байхгүй. Миний алдаа байлаа. Өөртөө гэмшиж байна. Үнэхээр уучлаарай” хэмээсэн юм.

Шотландад мөрдөгдөж байгаа журмаар иргэд дотор талбай, ресторан, пабд байсан ч заавал маск зүүх шаардлагатай бөгөөд өмнөх Мягмар гарагт ерөнхий сайд Никола Стөржин ч өөрөө парламентийн индэр дээрээс маск  зүүхийн ач холбогдлыг ард иргэддээ сануулж байжээ.

 

+ There are no comments

Add yours