“Хүдэн”-гийн Аажаа…

Бурхан намайг амьдралыг аргадаж туулахаар төрүүлсэн юм хэмээн тоомжиргүйхэн атлаа цаанаа л гүнзгий өгүүлэх А.Цэгмэд бол монголын ард түмний хайртай жүжигчдийн нэг.  Ахмад жүжигчин А.Цэгмэд нэгэнтээ, “Миний хувьд залуучуудын уран бүтээлийг дэмжиж ажиллахдаа хэзээ ч татгалзаж байгаагүй хүн. Хийж чадаж байгаа бол хэн нэгэнд хэрэгтэй бол туслаад явахад буруудах юу байна. Ингэж боддог учир байр, орон гэрээ барьцаанд тавиад кино хийж байгаа залуу уран бүтээлчиддээ би үнэрхэж, их мөнгө нэхэхгүй өгсөн цалинд нь сэтгэлээ шингээгээд тоглодог. Харин энэ байдлыг үл ойлгодог хүмүүс намайг “цайны мөнгөнд тоглож, ханш унагаалаа” гэдэг юм гэсэн.

Монгол уран бүтээлчид бэрхшээл дааж уран бүтээлээ хийдэг. Найруулагч, продюсероо хийнэ. Өөрөө жүжиглэнэ, тоног төхөөрөмжөө зөөнө гээд арван гартай юм шиг л зүтгэнэ. Тийм хүмүүсийн хайрлахгүй байхын ч аргагүй шүү дээ хэмээн өгүүлэх.

 Ийм нэгэн яруухан уран бүтээлч маань “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүрийн дүр” шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглох болсон тухайгаа дуулгаж, монголчуудын сонор, сэтгэлийн баясгаж байв. Жар гаруй жил урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрхэм уран бүтээлчээс эмэгтэй хүний сэтгэлийн хат, эмзэг хийгээд хүчирхэг чанарыг харахаар хүндлэхгүй байхын аргагүй санагддаг юм.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours