Йемен дэх эмэгтэй эзэнтэй эмэгтэйчүүдэд зориулсан кафе

Йемен хотод эмэгтэйчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй болохоор Юм Ферас бүсгүй өөрийнхөө кафег нээжээ. Цаашдаа эмэгтэйчүүд өөрсдөө бизнес хийх хандлагыг нийгэмд бий болгоход нөлөө үзүүлнэ гэж итгэж үйлчилгээгээ явуулж эхэлсэн байна. Тэрээр “Эмэгтэйчүүд хоорондоо уулзаад цугларах орчин байдаггүй. Эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаа, тэдэнд зориулсан орчин бараг байхгүй. Хуучны, уламжлалт хандлага эмэгтэйчүүдийг гэрээсээ гарч ажил хийлгэх боломж олгодоггүй болохоор миний энэ төсөл олон хүнд шинэ, сонин санагдаж байгаа нь гарцаагүй. Кафе гэдэг үг зарим хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлж байж магадгүй ч ямар ч шинэ санаа сэдсэн тэрийг эсэргүүцэх, дэмжих хүмүүс байх нь ойлгомжтой бас эмэгтэйчүүд ч бизнес удирдаад явж чаддаг гэдгийг үлгэрлэж, үзүүлэх хүсэлтэй” гэсэн юм. 

  Эндхийн үйлчлүүлэгч, анагаахын оюутан Вадад  хэлэхдээ “Йемений нийслэл Марибын интернэтийн хурд удаан, эмэгтэй хүмүүсд зориулсан орчин ховор тухайг дурьдаад энэ кафены интернэт нь хурдан болохоор үйлчлүүлэх дуртай” байдгаа дурьдсан юм. 

Йемен шиг зөрчил тэмцэлтэй, өвчин зовлон, эдийн засгийн онц хямралтай газар нутагт бизнес эрхлэх нь амар ажил биш. Юм Ферас ихэнх кофе, уух юмнуудаа импортоор оруулж ирдэг байна. Үнийн өсөлт, ханшийн хэлбэлзэлтээ зах зээлд нэг чанараа хадгалж үйлчилгээгээ явуулах нь хамгийн том сорилт болж байгаа ч тэрээр цаашдаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хандсан орон зайг илүү нэмэгдүүлэх тал дээр зорьж ажиллаж байгаа гэнэ. 

 

+ There are no comments

Add yours