Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын хэмжээнд 425 ширхэг амьсгалын аппарат байгаа бөгөөд нэмж 465-ыг захисан гэдгийг хэллээ. Ингэснээр нийт 800 орчим амьсгалын аппараттай болох бөгөөд эрчимт эмчилгээг хийхэд хүндрэл гарахгүй гэсэн юм.

Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан. Танилцуулгатай холбоотой цөөнхийн бүлгийн гишүүдээс асуулт асуусаан бөгөөд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал хэрхэн хангагдаж буй талаар салбарын сайд тайлбар өглөө.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Шинжилгээ хийдэг аппаратын хангалтыг нэмж байна. PSR шинжилгээг хийдэг аппаратын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Шаардлагатай тохиолдолд 3 цагийн дотор хариу гаргаж байна. Хилийн боомттой газруудад шинжилгээний аппаратыг байрлуулж, зөөвөрлөж хугацаа алдахгүй байх боломж байна.

Халдвар дотоодод алдсан тохиолдолд орны бэлэн байдлыг хангасан. Нэг эрчимт эмчилгээний оронд шаардагддаг амьсгалын аппарат, монитор гэх мэт олон төхөөрөмж шаардлагатай байдаг.

Одоогийн байдлаар манай улсад 425 амьсгалын аппарат байна. Цаашид 465-ыг захисны 50 нь ирсэн. Үлдсэн нь удахгүй ирнэ. Ннийт 800 амьсгалын аппараттай байхад эмчилгээг хийхэд бэлэн болно.

Вакцины хувьд болгоомжтой хандах ёстой. Сөрөг нөлөөгүй гэдэг нь шууд тодорхой болохгүй, олон жилийн дараа сөрөг үр дагавар гарч магадгүй гэж тооцон, төлөвлөлт хийж байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.