Яармагийн замд бага насны хүүхэд гарцаар гарч байгаад автомашинд мөргүүллээ

Яармагийн замд нэг хүүхэд мөргүүлсэн харамсалтай осол гарлаа. Өнөөдөр өглөө буюу 10 сарын 7-ны 08.19 цагт BRITISH SCHOOL хойд замын гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг Honda CRV маркийн машин мөргөсөн байна.

Одоогоор хүүхдийн биеийн байдал гайгүй, ил харагдах гэмтэл шархгүй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.

Энэ сарын 5-нд 16.48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлэгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч 9 настай, эрэгтэй, О, 5 настай, эмэгтэй Б нарыг мөргөж, 5 настай охины аминд хүрсэн харамсалтай осол гарсан билээ.

 

 

+ There are no comments

Add yours