Гурван бөх шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрчээ

Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн /5 давснаас дээшхи бөхчүүд/ 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг мэдээлж байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс дөрвийнх нь допингийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлэл гарсан.

Энэ дагуу Улсын харцага Б.Бат-Орших, Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар А сорьцын шинжилгээнүүдийг хүлээн зөвшөөрчээ. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн бол Б.Бат-Орших албан бичгээр илэрхийлжээ. Ингэснээр Б сорьцыг хийлгэх шаардлагагүй болж байгаа юм.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж:

Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмын талаарх зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар судалж байна. Хууль тогтоомжийг давсан актууд мөн байна. Ирэх 7 хоногт Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаарх хэлэлцүүлгийг Шадар сайдын ивээл дор зохион байгуулна. Цаашид эдгээрийг мэргэжлийн спорт гэж үзэх үү эсвэл үндэсний баяр гэх үү гэдгийг тодорхойлно.

 

+ There are no comments

Add yours