Сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Шинэ гишүүд тангараг өргөсний дараа хуралдсан ээлжит бус чуулганаар УИХ-ын тогтоол гарган намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг баталжээ. Уг тогтоолд дурдсанаар тусгаснаар намрын чуулганаар 112 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Энэ удаагийн чуулганы хугацаанд харьцангуй олон хууль хэлэлцэхээр төлөвлөсөн. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулан өөрчлөлт оруулах ээлжээ хүлээж буй 40 орчим хууль бий. Мөн өмнөх парламентын төгсгөлд хэлэлцэж эхэлсэн ч чуулган завсарласнаар орхигдсон хуулиуд ч байгаа. Тухайлбал, Шүүхийн тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай зэрэг цөөнгүй хуулийн төслүүд байгаа юм.
Түүнчлэн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас гадна зарим гишүүд санаачилсан хуулийн төслөө УИХ-д өргөн барихаа мэдэгдээд байсан. Тодруулбал, Б.Энхбаяр нарын гишүүд улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, хардаж сэрдсэн бол мэдэх эрхээ эдэлснийх нь төлөө иргэнийг гүтгэсэн гэж эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргах эрхгүй гэдэг агуулгатай тайлбарыг Эрүүгийн хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулж буйгаа ярьсан. Тиймээс хэлэлцэхээр төлөвлөсөн 112 хуулийн төсөл нэмэгдэх магадлалалтай юм.
Намрын чуулганы хугацаанд УИХ-аар хэлэлцэх батлах хамгийн том асуудал дараа жилийн төсөв байдаг. 2021 оны Төсвийн тухай хуулийг өчигдөр өргөн барьснаар арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэн батлах юм.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
