Д.Нямхүү: Сайн дураараа шинжилгээ өгсөн 76 хүний сорьцод коронавирус илрээгүй

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд дөрвөн лабораторид нийтдээ 1,159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Эдгээрийг дэлгэрэнгүй танилцуулъя.

  • Есдүгээр сарын 28-нд Алмата-Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • Есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 4 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн,
  • Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний сорьцод коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75, тусгаарлах байранд ажиллаж байгаа 4 эмч, ажилтны шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан 45 хүний давтан шинжилгээ,
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 154 хүн болон үүрэг гүйцэтгэж байгаа 7 эмч, ажилтны шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 42 жолоочийн шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй.

Халдварын нийт батлагдсан тохиолдлын 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувилалын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.

Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 8 хүний 6-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна” гэв.

+ There are no comments

Add yours