Тамхины онцгой татварыг инфляцийн түвшнээс дээгүүр нэмэгдүүлэх төлөвлөгөөг ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин баталсан. Энэ дагуу Татварын хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийн төслийг Сангийн яам аль хэдийнэ боловсруулжээ.

Уг өөрчлөлтөөр одоо дөрвөн хувьтай байгаа татварыг шууд 20 хувь болгох юм. Ингэснээр нэг хайрцаг тамхины үнэ 17 орчим хувь нэмэгдэж, 120 рубль хавьцаа болох юм.

Ялангуяа үнэтэй тамхи татдаг хүмүүсийн хувьд санхүүгийн зардлыг чамгүй нэмэгдүүлнэ. Тамхины үнэ нэмэгдсэнээр хуурамч болон импортын хулгайн тамхины хар зах үүсч магадгүй хэмээн болгоомжилж байна.

Төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тал нь буурч байгаа хямралын үед орлого нэмэгдүүлэх бүхий л аргыг хэрэглэж байгаа учраас Засгийн газраас ийм шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.