Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг насжилт өндөр, ашиглалтын шаардлага хангахаа больсон нийтийн болон хувийн орон сууцнууд. Хан-Уул дүүрэгт гэхэд Нэхмэлийн шар, Арьс ширний нийтийн байр зэрэг хуучин  барилгууд олон байдгаас дүүргийн засаг захиргаа эхнээс нь арга хэмжээ авч  2017-2019 онд нийт 5 байр дахин төлөвлөлтөөр ашиглалтад орлоо.

Өнгөрөгч онд гэхэд ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж, шинээр барих төслийг хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нэхмэлийн 5,6,8,9 дүгээр байруудыг дахин төлөвлөлтөөр ашиглалтад оруулж, айлууд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан.

Мөн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Арьс ширний нийтийн 10 дугаар байр ашиглалтад орж, 40 айл шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан. Тус байрны оршин суугчид өмнө нь 16мкв талбай бүхий байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24,32 мкв бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууцанд ая тухтай амьдарч байна. Хан-Уул дүүрэгт дахин төлөвлөлтөөр 5 байр ашиглалтад орсон бол тус ажил үргэлжилж, айлууд шинэ байрандаа орсоор.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.