Хан-Уул дүүргийн тамгын газраас гэр оронгүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч буй гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэд болон 12 дугаар хорооны хогийн цэг дээр ажиллаж, амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг шинэчлэх, эрүүл мэндийн үзлэгт  хамруулах ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн туслах байранд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороо, Цагдаагийн газар хамтран ажиллав.

Илрүүлэлт арга хэмжээнд 87 тэнэмэл иргэдийг илрүүлэн эрүүл мэнд, сүрьеэгийн үзлэгт хамруулж, хувцас тарааж, өдрийн хоолонд оруулан бүртгэлжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.

 

+ There are no comments

Add yours